Нас барсны гэрчилгээ

2023-02-01


Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараахь баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт,
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар,
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт.
 

Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэг бичиг баримтын хуулбарыг авч ирэх, илгээх шаардлагатай.