Монгол Улс, БНКазУ-ын харилцааны товчоон
2023-02-08
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСОН ОГНОО: |
1992.01.22 |
ХАРИЛЦААНЫ ТҮВШИН: |
Өргөн хүрээтэй түншлэл |
БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮД: |
Монгол Улс, БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протокол (1992 он) Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (1992 он) Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын төлбөрийн хэлэлцээр (1992 он) Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1992 он) Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахын Засгийн газар хоорондын комисс байгуулах болон түүний үүргийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1993) Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын гэрээ (1993 он) Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (1994 он) Монгол Улс, БНКазУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал (1998 он) Үйлдвэрлэлийн осол, сүйрэл, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНКазУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2007) |
ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ (2019 ОН): НИЙТ |
Хоёр улсын худалдааны нийт эргэлт 2019 оны байдлаар ойролцоогоор 35.3 сая ам.доллар. |
ЭКСПОРТ: |
6.2 сая ам.доллар |
ИМПОРТ: |
29.01 сая ам.доллар |
ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛУУД /МОНГОЛ УЛСААС/ |
ЕРӨНХИЙЛӨГЧ:1998 он: Н.Багабанди 2007 он: Н.Энхбаяр УИХ-ЫН ДАРГА:2003 он: С.Төмөр-Очир ЕРӨНХИЙ САЙД:1994 он: П.Жасрай 2019 он: У.Хүрэлсүх |
ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛУУД /МОНГОЛ УЛСАД/ |
ЕРӨНХИЙЛӨГЧ: 1993, 1999, 2008 он: Н.Назарбаев ЕРӨНХИЙ САЙД: 1992 он: С.Терещенко ТЭРГҮҮН ШАДАР САЙД: 2015 он: Б.А.Сагинтаев ГАДААД ХЭРГИЙН САЙД: 2006 он: К.К.Токаев |