ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ УЗБЕКИСТАНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд С.П.Ниязходжаевтай 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Баярхүү Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Саидовт илгээсэн баярын захидлыг гардуулахын зэрэгцээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, 2023 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцов.
Хоёр орны хооронд 1992 оны 1 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс Астана дахь ЭСЯ-наас Бүгд Найрамдах Узбекистан Улсыг хавсран суудаг юм.