images

Гүржийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-12-08

94

Элчин сайд Д.Баярхүү Гүрж Улсаас БНКазУ-д суугаа Элчин сайд Николаз Лалиашвилиг өөрийнх нь хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд нар хоёр орны ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтын тов, Итгэмжлэх жуух бичгээ барих бэлтгэл ажил, хоёр орны хооронд байгуулахаар тохирсон баримт бичгийн явц зэрэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улс Гүрж Улсыг Астана дахь ЭСЯ-наас, Гүрж Улс Монгол Улсыг мөн Астана дахь ЭСЯ-наас хавсран суудаг юм.