images

ЭЛЧИН САЙД «ЕВРОКОПТЕР ИНЖЕНЕРИНГ” КОМПАНИЙН ТУЗ-ЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-03-29

278

Элчин сайд Д.Баярхүү Францын Airbus Helicopters компанийн харьяа Казахстан дахь “Еврокоптер инженеринг” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сесайл Арнаудыг хүлээн авч уулзав.

Тус компанийн зүгээс Монгол Улсын хил хамгаалах, онцгой байдлын албанд орчин үеийн H125, H130, EC145, H145 загварын нисдэг тэргийг нийлүүлэх, нисгэгчдийг сургаж бэлтгэх, нислэгийн тусгай талбайд сургуулилт хийх зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.  

“Еврокоптер инженеринг” компани нь Казахстанд 2011 онд байгуулагдсан бөгөөд өөрсдийн угсарсан нисдэг тэрэг болон сэлбэг хэрэгслийг ТУХН болон Төв Азийн орнуудад нийлүүлэх, нисэгч, инженер, техниикийн ажилтныг сургах, давтан сургалтад хамруулах үйл ажиллагаа явуулдаг юм.