images

ЭЛЧИН САЙД СЕНАТЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-03-26

146

Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн Дархан Кыдыралыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд казахын ард түмний Нарны баяр-Наурызын мэндийг дэвшүүлж, хоёр улсын хооронд 2024 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сенатын гишүүн Дархан Кыдыралы өмнө нь БНКазУ-ын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны талын хэсгийн даргаар ажиллаж байв.

Дархан Кыдырали хоёр улс түүхэн уламжлалт найрсаг харилцаанд түшиглэн эдийн засаг, түүх, соёл, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.