ЭЛЧИН САЙД ГҮРЖИЙН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Гүрж Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николоз Лалиашвали-г хүлээн авч уулзав. Н.Лалиашвали нь Гүрж Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг юм.
Уулзалтын эхэнд Гүржийн Элчин сайд тус улсын Ерөнхий сайд Ираклий Георгиевич Кобахидзе-гаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээж буй хариу захидлыг гардуулав. Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр улсын хооронд энэ онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.