ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД ЭСЯ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Астана хотноо болсон Евразийн олон улсын арбитрын хуралд оролцсон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай танилцав.
Элчин сайд Д.Баярхүү хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, мөн тус улсад шилжин ирсэн казах иргэдийн нөхцөл байдал, эдгээр иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар танилцуулав.
Энэ өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго БНКазУ-ын Хууль зүйн дэд сайд Д.М.Ваисовтай уулзаж, хоёр орны хууль, арбитрын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцов.