ЭЛЧИН САЙД КАЗАХСТАНЫ МОРИН АЯЛЛЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү Казахстаны морин аяллын холбооны тэргүүн, "Агуу талын аялал" төслийг санаачлагч Т.Б.Жумагалиевичийг 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Т.Б.Жумагалиевич Элчин сайдад өөрийн холбооны үйл ажиллагаа, "Агуу талын аялал" төслийнхөө талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд тус холбоог монголын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбож өгөх, 2024 оны 9 дүгээр сард болох "Агуу талын аялал-3" арга хэмжээнд монголын баг тамирчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.