images

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА УЗБЕКИСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-02-02

107

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Бобур Масудович Усмановтай 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Ташкент хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ онд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Талууд мөн Ташкент хотноо байгуулах Монгол Улсын Элчин сайдын яамны байршил, нөхцөлийн талаар мэдээлэл солилцож, монголын талаас сонгосон байрны талаар ярилцав. Гадаад хэргийн дэд сайд Б.Усманов Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж ажиллуулахад узбекийн талаас бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.