images

АСТАНА ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БОЛОН АЛМАТЫ ДАХЬ КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

ЭСЯ-ны мэдээ

2024-01-31

141

Төрийн цахим үйлчилгээг иргэн Танд түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд болон Алматы дахь Консулын төлөөлөгчийн газарт нээлтээ хийв. Энэхүү нээлтийн ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар болон дипломат ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 124 газарт нээсэн бол хилийн чанад дахь 34, 35 дугаар цэг нь Казахстан Улсад нээгдэж байна.

“ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Казахстан Улс болон хавсран суугаа Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж Улсад сурч, ажиллан, оршин сууж буй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар Астана хотноо ажиллах үеэр Казахстаны "Үндэсний Мэдээллийн Технологи" ТӨХК-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Шынар Себепбаеватай уулзан туршлага солилцож, тус улсын “Төрийн үйлчилгээний төрөлжсөн төв” (ЦОН)-ын үйл ажиллагаатай танилцав.