images

Элчин сайд Казахстан Улсын соёл, урлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-12-12

85

Элчин сайд Д.Баярхүү Казахстаны нэрт кино жүжигчин С.Сулеймен, “Хабар 24” телевизийн нэвтрүүлэгч Е.Ердана, «Неизвестный Казахстан» блог хөтлөгч Д.Диаз, “Казахтелеком”-ын нэвтрүүлэгч Т.Данат нарыг хүлээн авч уулзан, хоёр улсын соёл, урлаг, хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хамтарсан уран бүтээл хийх талаар санал солилцож, ярилцав.

Казахстаны кино жүжигчин Сануржан Сулеймен хамтарсан кино, телевизийн цуврал бүтээх өргөн боломж байгааг тэмдэглэн энэ талаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тэрээр “6 дугаар пост”, “Район”, “Эх орончдын үе” зэрэг киноны гол дүрд тоглож, нэрд гарч яваа Казахстаны залуу жүжигчдийн нэг юм.