Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгчид Казахстанд ажиллав
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстаны Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны урилгаар 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан Улсад ажиллав.
Энэ үеэр Казахстаны Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны удирдлагуудтай уулзан салбарын тулгамдсан асуудлуудаар харилцан туршлага солилцохын зэрэгцээ Казахстан Улсад шинээр нэвтрүүлээд буй автомат систем, ялангуяа Гэр бүлийн цахим картыг нэвтрүүлсэн байдалтай танилцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцов.
Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстаны Улс хооронд Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдааныг зохион байгуулав.