images

АПУ компани Казахстан Улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлж эхэллээ

ЭСЯ-ны мэдээ

2023-12-01

105

Манай улсын ууган бөгөөд үндэсний томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн нэг АПУ компани Бүгд Найрамдах Казахстан Улсын шингэн хүнсний үйлдвэрлэгч болон импортлогч “Импорт Сауда” ХХК–тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, шилдэг брэндүүдээ тус улсын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Үүний хүрээнд АПУ компани “One Day of Mongolia” арга хэмжээг Алматы хотод амжилттай зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам дэмжлэг үзүүлж оролцлоо.

​АПУ компани нь экспортын зах зээлээ тэлж, Ази, Америк, Европын зах зээлд үндэсний брэндүүдээ таниулан, үйл ажиллагаагаа өргөтгөсөөр байгаа бөгөөд одоо Казахстан Улсын хэрэглэгчид тус компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болов.