images

ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Зарлал

2023-10-29

42

2023 оны 10 дугаар сарын 28-ны 02:33 цагт Караганда мужийн “АрселорМиттал Темиртау” компанийн эзэмшдэг Костенкогийн уурхайд метан хий дэлбэрч, томоохон хэмжээний осол гарав. Осол гарах үед уурхайд 252 уурхайчин байснаас 205 уурхайчин газрын гадарга дээр эсэн мэнд гарсан бөгөөд одоогийн байдлаар 36 уурхайчин нас барж, 10 хүн олдоогүй, 20 орчим хүн гэмтэн эмнэлэгт эмчлүүлж байна.

БНКАзУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Ерөнхий сайд Алихан Смаилов нар хэргийн газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцан амиа алдсан уурхайчдын гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлэв. Засгийн газрын шуурхай комисс байгуулан ослын шалтгааныг тогтоох, газар доор дарагдсан уурхайчдыг аврах ажлыг үргэлжлүүлэн явуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг Бүгд Найрамдах Казахстан Улсад үндэсний гашуудлын өдөр болгон зарлав.

Энэхүү олон хүний эрдэнэт амь үрэгдэж, олон хүн гэмтэж шархадсан харамсалтай осолтой холбогдуулан ах дүүгийн харилцаатай Казахстаны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү хүнд бэрх цаг үеийг сэтгэлийн хатаар даван туулахыг хүсье.