images

ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2023-10-24

103

Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд 2023 оны 10 дугаар сарын 23-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү бараалхалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмонд уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.

Ерөнхийлөгч Э.Рахмон Элчин сайдыг хариуцлагатай үүрэгт ажилдаа орж байгаад нь халуун баяр хүргэж, Монгол Улс, БНТажУ хоорондын улс төр, эдийн засаг, ногоон хөгжил, эрчим хүч, соёл, хүмүүнлэгийн зэрэг тэргүүлэх чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ тэмдэглэв.

Мөн Бүгд Найрамдах Тажикстан Улс “Нээлттэй хаалга”-ны стратеги бодлогын хүрээнд цаашид ч Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, НҮБ болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.