images

БНКазУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар шинээр томилогдсон ноён Алибек Бакаевтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-09-28

108

Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү 9 дүгээр сарын 27-ны өдөр БНКазУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар шинээр томилогдсон ноён Алибек Бакаевтай уулзав

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Баярхүү энэ оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар ярилцаж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ойрын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, айлчлалын талаар санал солилцов.

Талууд “Монгол, Казахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал” болон бизнес зөвлөлийг ойрын хугацаанд байгуулахаар санал нэгдэв.