Казахстаны Хоккейн холбооны Ерөнхийлөгч А.Мамин монголын өсвөр үеийн хоккейчдыг хүлээн авч уулзав
Казахстаны Хоккейн холбооны Ерөнхийлөгч А.Мамин монголоос тус улсын “Hockey Planet” хоккейн клубт суралцахаар ирсэн 5 хүүхдийг эцэг эхийн төлөөллийн хамт хүлээн авч уулзав.
А.Мамин хоккейн клубт суралцахаар ирсэн хүүхдүүдүүдтэй ярилцаж, тэднийг Казахстанд суралцах хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, өөрийнхөө зүгээс гарын бэлэг гардуулж өгөв.
Монгол Улсаас БНКазУ-д суугаа ЭСЯ-ны Консул Ц.Будын зүгээс монгол хүүхдүүдийг хүлээн авч уулзаж байгаа явдалд холбооны ерөнхийлөгчид талархал илэрхийлж, монгол хүүхдүүд Казахстанд хоккейн клубт суралцаж эхэлж байгаа нь Монгол Улсын хоккейн ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцлов.