Элчин сайд Д.Баярхүү Монголын тамирчидтай уулзав
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Олон улсын Таеквондогийн Дэлхийн аваргад оролцож байгаа Монголын баг, тамирчидтай уулзав. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд Астана хотод болж буй энэ тэмцээнд холбооны удирдлага, багш дасгалжуулагч, олон улсын шүүгч, тамирчин зэрэг нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Түүнчлэн энэ үеэр Элчин сайд Д.Баярхүү Олон улсын Таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Ри Ён Сон болон бусад удирдлагатай уулзаж, энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ тэмцээнд тамирчид 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багийн дүнгээр 87 улсаас 7 дугаар байрт оржээ.