ЭЛЧИН САЙД АСАН К.КОБЛАНДИНЫ ОДОНГ ГАРДУУЛАН ӨГӨВ
Бүгд Найрамдах Казахстан Улсын “Отандастар” сангийн Ерөнхийлөгчийн зөвлөх К.Кобландиныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасаныг өнөөдөр Элчин сайд Д.Баярхүү гардуулан өгөв.
К.Кобландин нь Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2013-2019 онуудад ажиллах хугацаандаа “Балхашмыс” компаниас уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт өгөх 20 сая ам.долларын өрийн асуудлыг шийдвэрлэх, мөн 2016, 2018 онд болсон үерийн гамшигт нэрвэгдэгсдэд Казахстаны Засгийн Газраас 200-500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг санаачлан зохион байгуулах зэргээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Отандастар” сангийн Ерөнхийлөгч Абзал Сапарбекулы болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.