images

Монгол Улсын Соёлын элч Х.Болатын медалийг гардуулан өгөв

ЭСЯ-ны мэдээ

2023-08-02

50

 

Соёлын элч Хавлахатын Болатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медиалаар шагнасныг өнөөдөр Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү гардуулан өгөв.

2015 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын Соёлын элчээр идэвх, зүтгэлтэй ажиллаж, хоёр орны биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казахстанд зохион байгуулагдаж байгаа тив, дэлхийн аварга, олон улсын тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг тамирчдад байнга туслалцаа үзүүлж, биеийн тамир, спортын чиглэлээр тогтмол амжилттай хамтран ажилладаг юм.