Гадаад хэргийн дэд сайд Канат Тумыштай уулзалт хийв
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Гадаад хэргийн дэд сайд Канат Тумыштай 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд УИХ-ын төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангаж, амжилттай хэрэгжүүлсэнд Казахстаны талд талархал илэрхийлэв. Уулзалтад БНКазУ-ын ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирлаар томилогдсон Е.Нурсалимов, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд О.Оналбаев нар оролцов.