images

Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүд Казахстанд айлчлав

ЭСЯ-ны мэдээ

2023-06-24

64

Улсын Их Хурал дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад ажлын айлчлал хийж тус улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын парламентын бүлгийн дарга Нуртай Сабильянов болон гишүүдтэй уулзаж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар яриа хэлэлцээ явуулав.

Монгол-Казахстаны парламентын бүлгийн төлөөлөгчдийг Казахстаны Парламентын Мажилисын дэд дарга, хатагтай Дания Мадиевна Еспаева, Парламентын Сенатын дэд дарга Жакип Асанов нар хүлээн авч уулзан Мажилис болон Сенатын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.