images

Элчин сайд Д.Баярхүү Мажилисийн гишүүн Унзила Шапактай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-06-03

237

Элчин сайд Д.Баярхүү 6 дугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн гишүүн Унзила Шапактай уулзаж, түүнд Мажилисийн гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Унзила Шапак нь Монгол Улсад төрж өссөн бөгөөд 1991 онд гэр бүлийн хамт Казахстан Улсад нүүн суурьшсан. Тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд 2016-2022 онуудад БНКазУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо Парламентын Мажилисийн Хууль тогтоомж, шүүх эрх зүйн шинэтгэлийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна.