UBS телевизийнхэн ЭСЯ-нд зочлов
UBS телевизийн Ерөнхий захирал Л.Балхжав тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд зочлов.
Төлөөлөгчдийг Элчин сайд Д.Баярхүү хүлээн авч уулзан суугаа орныхоо талаар болон ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, хоёр улсын телевизийн компанийх хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад тус телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр, Ерөнхий менежер Г.Батсайхан, UB Picutres кино компанийн гүйцэтгэх захирал, UBS телевизийн маркетингийн албаны дарга Д.Долгион, захирлын туслах Н.Одхүү нар оролцов.