UBS телевизийнхэн Казахстанд ажиллаж байна
UBS телевизийн Ерөнхий захирал Л.Балхжав тэргүүтэй төлөөлөгчид 5 дугаар сарын 12-нд Казахстаны томоохон хэвлэл мэдээллийн компанийн нэг болох “Хабар” агентлаг, түүний харьяа телевизийн студид зочлов.
Төлөөлөгчдийг тус агентлагийн Ерөнхийлөгч Берик Уали хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр телевизийн хооронд мэдээ, нэвтрүүлэг солилцох, тевевизийн цуврал, уран сайхны кино хамтран хийх асуудлаар санал солилцож, энэ талаар хамтран ажиллах асуудлаар Санамж бичигт гарын үсэг зурав.
“Хабар” агентлаг нь казах болон орос хэлний хоёр телевизийн сувагтай, жилд олон тооны телевизийн цуврал, уран сайхны кино бүтээдэг тус улсын тэргүүлэгч телевизийн компанийн нэг юм.