images

Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Д.Кыдыралитай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-04-12

151

Элчин сайд Д.Баярхүү 4 дүгээр сарын 12-ны өдөр Казахстан Улсын Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд Дархан Кыдыралитай уулзаж, түүнд улиран томилогдсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, телевиз, кино урлагийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Д.Кыдырали нь 2014-2022 онд Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд 2019 онд “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан юм.