images

ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ “ОТАНДАСТАР” САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-02-23

90

Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын “Отандастар” сангийн Ерөнхийлөгч А.Сапарбекулыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар 3 дугаар сарын 2-ны өдөр болох Казахстаны Соёл, Спортын яам болон Үндэсний Академийн номын сантай хамтран монголын казахуудын зохиолчдын гол төлөөлөгч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы 100 жилийн ойд зориулсан номын нээлт болон энэ онд тус сантай хамтран хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцов.

“Отандастар” сан нь тус улсад нүүн суурьшсан болон хилийн чанадад байгаа казах үндэстнүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНКазУ-ын Гадаад хэргийн яам болон Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.