images

ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭСЯ-ны мэдээ

2023-02-17

112

Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Туркменистан Улсын Үндэсний Их Хурлын дарга Гульшат Маммедовад 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү Үндэсний Их Хурлын даргад бараалхах үеэрээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, цаашид харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа хөдөө аж ахуй, байгаль хамгаалах салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг илэрхийлэв.

Үндэсний Их Хурлын дарга Г.Маммедова Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Мөн Монгол, Туркменистаны ард түмэн түүх, соёлын ижил төстэй зүйл олон байдгийг дурдаж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хооронд харилцаа тогтоох, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.