images

Элчин сайд Казахстаны Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-02-09

147

Элчин сайд Д.Баярхүү БНКазУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар шинээр томилогдсон Канат Тумыштай 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны хооронд энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлуудаар санал солилцов.