images

Соёлын элч Х.Болатыг хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-02-08

89

Элчин сайд Д.Баярхүү Монгол Улсын Соёлын элч Х.Болатыг 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан энэ онд соёл, спортын чиглэлээр хэрэгжүүлэх зарим ажлын талаар санал солилцов.

Х.Болат нь Казахстаны Соёл спортын яамны харьяа Үндэсний шигшээ багийн орлогч захирал, Олимпийн төрлийн шигшээ багуудын сургалт-дасгалжуулалтын албаны дарга бөгөөд Казахстанд зохион байгуулагдаж байгаа дэлхийн болон тивийн аварга, олон улсын тэмцээнд оролцдог Монгол Улсын баг тамирчдад байнга туслалцаа үзүүлж, биеийн тамир, спортын чиглэлээр нягт хамтран ажилладаг юм.