images

БНКазУ-руу зорчих иргэдийн анхааралд

Зарлал

2023-02-07

181

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулж, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчино уу.

Жич: БНКазУ-ын Засгийн газрын 2012.01.21-ний өдрийн 148 тоот тогтоолын 9 дэх хэсэгт зааснаар: Гадаадын иргэнийг хүлээн авагч нь ирсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Дотоод хэргийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасан байдаг.

Иймд иргэд та бүхэн албан байгууллага, айл өрх, зочид буудалд түр оршин сууж байгаа тохиолдолд тухайн албан тушаалтан, иргэн таныг ажлын 3 өдрийн дотор цахимаар бүртгүүлэх үүрэгтэйг анхаарна уу.

Цахим бүртгэлийг дараах линкээр орж хийнэ:

https://www.vmp.gov.kz

https://www.eqonaq.kz