Үндэсний энгийн гадаад паспорт захиалах

2023-02-08


Казахстан Улс  болон  хавсран  суугаа  Узбекистан Улс, Тажикистан Улс, Гүрж  Улс, Туркменистан Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортаа ашиглах боломжгүй болсон буюу хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, паспортын хугацаа болон хуудас дууссан, иргэний мэдээлэл, гаднах төрхөд өөрчлөлт орсон тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспортыг шинээр захиалах боломжтой. Паспортын баримт бичгийг хүлээн авснаас хойш паспорт 60 хоногийн дотор танд олгогдоно. Гэвч та шуудангаар явуулсан, авах хугацаа зэргийг тооцно уу.

Бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг;

- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл;

- Хугацаа нь дуусаагүй иргэний цахим үнэмлэх болон хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;

- Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт /хураамжийн дэлгэрэнгүй/;

- Цээж зургийг http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ. 


 Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг;

- Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан өргөдөл;

- 6-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

- Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;

- Хуучин гадаад паспортын нүүр хэсгийн хуулбар;

- Паспортоо алдаж үргэдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

- Үйлчилгээний хураамж төлсөн баримт /хураамжийн дэлгэрэнгүй/;

- Цээж зургийг http://photo.burtgel.gov.mn цахим хаягт орж, зааврын дагуу өөрөө илгээнэ.

 

Анхааруулга:


- Иргэний Улсын бүртгэлийн хуулиар 16, 25, 45 насанд хүрсэн хүн зайлшгүй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Зарим иргэд иргэний үнэмлэхний хугацаа /иргэний үнэмлэхийн хугацааг шалгах/ дууссан байгааг анзаараагүйн улмаас гадаад паспорт хэвлэгдэхгүй хүндрэл гардаг болохыг анхаарна уу. 

- Хэвлэгдсэн гадаад паспортыг  зөвхөн эзэмшигч болон хуулиар итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.