Апостиль гэрчилгээний тухай

2023-02-02


БНКазУ-д оршин сууж буй Монгол иргэд тухайн улсын төрийн эрх бүхий байгууллагуудад хандаж асуудал шийдвэрлүүлэхэд өгч буй баримт бичгийг “апостиль” гэрчилгээгээр давхар баталгаажуулах шаардлага зарим нөхцөлд тавьдаг.

Гэвч энэ нь тухайн байгууллагын тавьж буй нөхцөлөөс шалтгаалан харилцан адилгүй байх бөгөөд зарим нөхцөлд апостиль шаардахгүй зөвхөн ямар нэг баримт бичгээ ЭСЯ, КТГ-аар орчуулга хийлгэн баталгаажуулсан байхад хангалттай гэсэн шаардлага тавьдаг нь нийтлэг байна. Холбогдох байгууллагад өгч буй баримт бичгийг /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа г.м/ апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлага үүссэн нөхцөлд түүнийг Монгол Улсад Гадаад харилцааны яамны Консулын газарт хийдэг бөгөөд түүнд шаардагдах баримт бичиг хилийн чанадад амьдарч буй иргэнд танд байгаа нөхцөлд Та баримт бичгээ ЭСЯ-нд авч ирж нотариатаар батлуулах, мөн Монгол Улсад апостиль гэрчилгээг авах иргэнд итгэмжлэл хийх шаардлагатай болно.

Зарим нөхцөлд зөвхөн Та баримт бичгээ нотариатаар батлуулах /итгэмжлэл хийхгүйгээр/ нөхцөлд баримт бичгийн эх хувийг хэнээс хэнд явуулах мэдээллийг захидлаар баримтын эх хувийг буцаан авах дугтуй /төлбөр төлөгдсөн/, нотариатаар гэрчлэх төлбөрийн хамт явуулж Монгол Улсад явуулах боломжтой.

Апостиль гэрчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.